2020-2021 онд

21 аймгийн

98 сургуулиас ирсэн

191 сурагч ахлах сургуульд суралцаж байна.

Student Body | Сурагчдын бүрэлдэхүүн

Манай сурагчид нийт 18 спортын төрлөөр хичээллэдэг.

Хөлбөмбөг, Гарбөмбөг, Сагс, Шатар, Ширээний теннис, Гүйлт, Усанд сэлэлт, Агаарын теннис, Туялзуур сэлэм, Бокс, Жиү жицү, Таеквондо, Аэробик, Скуаш, Бэйсбол, Дугуйн спорт, Спорт авиралт, Уртын хариалт гэсэн 18 спортоор сурагчид маань хичээллэдэг.

Student Clubs

5 чиглэлийн 29 сурагчдын клуб хөл хорионы үеийг үл харгалзан онлайнаар хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Элсэлтийн журам

Human Tomujin Edgroup сурагчдаа өргөдлийн процессоор шалгаруулж авдаг. Бид Diversity-г үргэлж нэгт тавьдаг учраас сурагчдаа өнцөг булан бүрээс ирсэн хүсэл эрмэлзэлтэй, санаачлагатай, шинийг оролдож үзэх зоригтой, янз бүрийн сонирхолтой сурагчдаар дүүргэхийг зорьдог.  Урдаа, ардаа, хажуудаа сууж байгаа найзаасаа үлгэр дуурайлал авч өсч хөгждөг орчин бүрдүүлэх нь манай өргөдлийн процессийн гол зорилго юм.

I

1-р шатны өргөдөл дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  1. сурагчийн ерөнхий мэдээлэл
  2. сурагчийн академик мэдээлэл
  3. сурагчийн гэр бүлийн мэдээлэл
  4. эрүүл мэндийн мэдээлэл
  5. хичээлээс гадуурх үйл ажиллагаа
  6. шагнал, урамшуулал
  7. асуулт хариулт 

II

2-р шатны өргөдөл дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  1. Дижитал ярилцлага
  2. Сэтгэлзүйн оношилгоо
  3. Англи хэлний сорил
  4. Академик эсээ
  5. Өөрийн илэрхийлэмж эсээ