Live life on your own terms
Амьдрал асар хурдтай өөрчлөгдсөөр. Харин боловсрол 18-р зууны аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хэр их өөрчлөгдөвБоловсол амьдралд бэлдэх учиртай. Сурагчдыг А+ дүнгийн төлөө суралцдаг биш өөрийнхөө амьдрахыг хүссэн нийгэм, аз жаргалтай орших дэлхийгээ бүтээдэг, “өөрийнхөөрөө” амьдардаг хүчирхэг хүмүүс болоход нь бэлдэх ёстой.
Хүчирхэг хүн гэж хэн бэ?
Хүчирхэг хүн бол хүсэл эрмэлзэл дээрээ тулгуурлан, Hard Skills буюу “би” төвтэй, Soft Skills буюу “бид” төвтэй чадваруудыг эзэмшсэн, бид махбод, сэтгэл санаагаараа эрүүл чийрэг, нийгэмдээ эерэг нөлөөллийг түгээдэг хүн юм.

Self-Driven
Өөрөө өөрийгөө мотивацижуулж, тогтмол ахиц гаргахыг эрмэлздэг дотоод мотортой
Independent Learning
Хэн нэгэн хийх ёстой гэсэн болохоор хийдэг биш, ганцаараа, үр дүнтэй суралцаж чаддаг
Academic Skills
Академик чадваруудаа эзэмшээд, амьдралд хэрэгжих замуудыг ойлгох
Emotion Management
Сэтгэл зүйгээ удирдах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, айдастайгаа нүүр тулах, алдсан ч эргээд босох, өөрийгөө ойлгох
Physically Vital
7 хоногт 1 удаа биш өдөр бүр биеийг дасгалжуулах чухал. Эрч хүчтэй, энергитэй байх дадалыг суулгах нь амжилттай хүний хамгийн түрүүнд суралцах чадваруудын нэг
Time Management
Чухал уулзалтанд цагтаа ирэхээс илүү суралцах зүйлс олон. Өөрийнхөө амьдралыг төлөвлөж, биелэгдэхүйц зорилтууд тавихаас авхуулаад баг удирдаж байгаа бол төслийн үр дүнгүүдээ бодитоор тооцоолох гээд амьдрал тэр чигээрээ цагийн менежмент
Adaptibility
Хаана ч явсан дасан зохицоод байдаг хүн байдаг даа. Хэнтэй ч харилцчихдаг, асуудллуудад гаргалгаа олдог, чухал үед шийдвэрүүд гаргах чадвар.
Interdisciplinary Skills
Бид нар хэзээ ч тооны хичээлийг дангаар нь, Монгол хэлний хичээлийг дангаар нь амьдралд хэрэгжүүлдэггүй шүү дээ. Консепциудыг хооронд нь холбож ойлгоод хэрэгжүүлэх чадвар
Life Skills
Амьдралд тохиолддог нѳхцѳл байдал, асуудал, харилцаа холбоо, хамтын ажиллагаанд оролцоход нэн шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Well-Being
Нийгмийн харилцaa, бие бялдар, сэтгэл зүй болон оюун ухааны эрүүл мэндэд зориулсан ѳдѳр тутмын дадал хэвшил эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Life Experience
Төсөл дээр үндэслэн академик мэдлэгээ хэрэглэж амьдралын туршлага болох багийн харилцаа, шүүмж сонсох, тайлан тавих, төлөвлөгөө бичих, төсөв боловсруулах г.м чадвар эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Life Tools
Бие даан суралцах, судлах дадал хэвшил болон стратеги, мэдээлэл технологийн мэдлэг чадвар эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
TASS Platform
Манай сурагчид дижитал хичээлүүдээ тогтмол үзэж, төлөвлөж, сургалтын хөтөлбөрийн тухай мэдээлэл авах, ирц бүртгүүлэх гэх мэтийг дотоодын TASS платформыг ашиглаж хийдэг.
Admissions | Элсэлтийн журам
Хүн хүрээллээсээ бий болдог. Тийм ч учраас Томүжин Альтернатив Сургууль өргөдлийн процессоор сурагчдаа шалгаруулж авдаг. Бид Diversity-г үргэлж нэгт тавьдаг учраас сурагчдаа өнцөг булан бүрээс ирсэн хүсэл эрмэлзэлтэй, санаачлагатай, шинийг оролдож үзэх зоригтой, янз бүрийн сонирхолтой сурагчдаар дүүргэхийг зорьдог. Урдаа, ардаа, хажуудаа сууж байгаа найзаасаа үлгэр дуурайлал авч өсч хөгждөг орчин бүрдүүлэх нь манай өргөдлийн процессийн гол зорилго юм.
ахлах анги
Сургалтын Төлбөр- Сургалтын тѳлбѳрийг хэрхэн тѳлѳх заавар, мэдээлэл авахыг хүсвэл finance@tomujin.org хаягаар холбогдоорой.
Санхүүгийн тэтгэлэг
- Сурагчдын өсч хөгжих боломжийг хэзээ ч хэтэвчээр хязгаарлах ёсгүй. Сурах чин хүсэлтэй, эерэг нөлөөллийг бий болгох чадвартай, хичээнгүй сурагчдад боломж үргэлж нээлттэй байх ёстой. Тийм ч учраас ч бид өргөдлийн процессоор тэнцсэн л бол сурагчийн санхүүгийн байдлыг харгалзан үзээд 100% хүртэлх тэтгэлэг, санхүүгийн туслалцаа олгож суралцуулдаг.